Gadaadad surgana

Ердийн нэг Дэлхий.нэт блог

Ази Номхон Далайн Технологи шинэчлэлийн Их сургууль /UCTI /

Бичсэн dorjbatdan , 4 сарын 5, 2011

Asia Pacific University College of Technology and innovation
/UCTI/
Ази Номхон Далайн Технологи шинэчлэлийн
Их сургууль /UCTI /
Нэг: Сургуулийн хөтөлбөрийн тухай
1.UCTI нь Малайзад төдийгүй өмнөд Ази Номхон далайн орнуудад нэр хүнд бүхий сургууль юм.
Сургуулийн хөтөлбөр нь бакалаврын болон магистрын зэрэг олгох сургалтууд явуулна.
2. Монгол улсын Засгийн газрын эрчимтэй хөгжлийн бодлогод тусгагдсан, манай хөдөлмөрийн зах зээл дээр байнгын эрэлт хэрэгцээ нь өсөн нэмэгдэж байгаа дараах мэргэжлүүдийн дагуу бакалавр, магистрын зэрэг олгодгоороо энэ сургууль бидний хэрэгцээг хангаж байгаа болно. Үүнд:
Мэдээллийн технологи, Мэдээллийн технологийн системийн хамгаалалт, Мэдээллийн технологийн системийн хөгжил, Мэдээллийн технологи компьютерийн сүлжээ, Компьютерийн программ хангамжийн инженер, Программист, Вэб бүтээлт, Цахим худалдаа, , Цахим маркетинг, Компьютерийн тоглоомын хөгжил, Вэб медиа технологи, Электроник инженер, Мэдээллийн технологийн мэргэжилтэн-электроник инженер, Харилцаа холбооны инженер, Банк санхүү,Бизнесийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежмент, Аялал жуулчлалын менежмент, Үйлчилгээний газрын менежмент,
3.Дээрх мэргэжлийн сургалтын хөтөлбөрүүд нь Англи, Австралийн нэр хүндтэй сургуулиудаар хүлээн зөвшөөрөгдсөн
ба Австрали, Их Британи, Шинэ Зеландын улсуудад зохих түвшин хангасан оюутнууд өөрсдөө хүсвэл шилжин суралцах боломжтой.
4.Бүх сургалт нь Англи хэл дээр явагддаг бөгөөд англи хэлний түвшин тогтоох шалгалтыг суралцах сургуульдаа очсон хойноо өгч, тухайн тэнцсэн түвшиндээ суралцана./TOEFL, IELTS-ийн оноог хүлээн зөвшөөрдөг/
Хоёр: Элсэгчдийн бүрдүүлэх материал
1. Паспортын хэмжээний 4 хувь зураг
2. Гадаад паспортын хуулбар бүх хуудас 1%
3. Боловсролын бүх гэрчилгээ
баримт / англи хэл дээр орчуулга хийлгэж, нотариатчаар батлуулах/
4. Application form бөглөх
Малайз улс нь Азийн улс орнуудтай найрсаг нээлттэй харилцдаг тул ялангуяа суралцах гэж байгаа иргэний оюутны визийн зөвшөөрөлд элдэв хориг саад тавьдаггүй.
Гурав: Сургалтын төлбөр
1.Англи хэлний сургалт 45 хоногоос жил хүртэл 450- 2250 $
2.Бакалаврын боловсрол эзэмшүүлэх үндсэн анги мэргэжлээс шалтгаалан жилд
3500– 5100 $
3.Магистрын боловсрол эзэмшүүлэх сургалт мэргэжлээс шалтгаалан
7000-12000 $
Сургалтын төлбөрийг улирлаар болон жилээр төлж болно.
Дөрөв: Оюутны байр, хоол
Оюутны байр нь сургуулийн ойролцоох оюутны хотхонд байрладаг бөгөөд сургуулийн автобусаар үнэгүй үйлчилнэ.
Оюутны байр нь монголын орон сууц шиг ванн, ариун цэврийн өрөө, гал тогоо, том, дунд, жижиг унтлагын өрөөнүүд,ор дэр,матрос, шкаф, ширээ сандалтай.
Харин том өрөө нь дотроо бас тусдаа ванн, ариун цэврийн өрөөтэй байдаг.
Байрны сарын төлбөр
жижиг өрөө 75$
дунд өрөө 85$
том өрөө 100$
Хоолоо өөрсдөө байрандаа хийж гэртээ байгаа мэт орчинд амьдарна.
Сургуулийн албан ёсны төлөөлөгч

• Мэргэдийн ундрага ХХК-ийн “Мэргэд” сургалтын төв

99354112
http:/merged.miniih.com/
E-mail: bsg_bat@yahoo.com